Wednesday, May 2, 2012

-

Дурлаж ханасан
Чиний сэтгэлд
Тухлах мухар ололгүй
Шөнөжин тэнүүчлэв...

Юна.Т, 2012, Амстердам.

Tuesday, May 1, 2012

Үг хэзээ ч хоргодож, дундрахгүй.

Европт ирсэнээсээ хойш нэг зүйлийг их анзаарсан. Манайхан нэгэндээ "гоё үг" бага хэлдэг юм байна даа гэж. Магтаал хэлж байгаагаа "долигнуур" гэх юм уу, магтмаар байсан ч "хамараа сөхчихнө" гэж бодоод болих жишээний. Уг нь сайхан үг хэлнэ гэдэг чинь заавал тэнгэрт тултал нь хий магт гэсэн утга биш шүү дээ. Наанадаж "чи өнөөдөр ямар гоё харагдаж байна вэ" гэдэг үг сонсоход л би лав тэр өдөржин сэтгэл өөдрөг, инээмсэглэж явдаг :) Үг хэзээ ч хоргодож, дундрахгүй, хэлмээр байгаа нандин үгсээ хэнээс ч бүү харамлаарай ♥

Sunday, April 29, 2012

"Оролдоод л үзье"

Ажиглаад байхад манайхан яриандаа "үзээд алдъя" гэдэг үгийг их хэрэглэх юм. Аливаа уралдаан тэмцээн, том үйл хэрэг рүү "үзээд бас алдъя" гэсэн уриатай тэмүүлэх нь утгагүй биш үү. Наанадаж амны билэг. "Оролдоод л үзье" гэвэл арай дээр сонсогдох юм шиг ээ :)

Tuesday, April 24, 2012

Do not worry if others do not understand you. Worry only if you cannot understand yourself !

Амстердамаас...46

Ажиглаад байхад хүмүүс Тайландаар дүүрэн ladyboy байдаг, мөнгөтэй л бол хүйсээ солиулах нь олгой авахуулах шиг энгийн зүйл болсон мэт ярьж, бас бичих юм. Үнэндээ ladyboy-ууд нь эр бэлэг эрхтэнтэй буюу үүгээрээ бусдын анхаарал, сонирхлыг татаж, сонирхол татаж буй хэмжээнийхээ хэрээр мөнгө олж, насан туршдаа эр бэлэг эрхтэнийхээ "ачаар" амьдралаа залгуулсаар дуусдаг хүмүүс. Өөрөөр хэлбэл, ladyboy-ууд нь хүйсээ солиулсан хэн нэгэн биш юм. Яаж ч бодсон хүйс солих мэс засалд орж, бие махбодийн хувьд бүрэн эмэгтэй хүн болчихоод өөрийгөө ladyboy гэж нэрлээд явах эрүүл ухаантай хүн байхгүй. Нэршилийн хувьд аваад үзэхэд л тэнэг санагдаад байдаг. Shemale гэж өөр нэг хачин нэршил ч байна.

Иймэрхүү байдлаар өөрийгөө нэрлэгчид нь мэдээж биеэ үнэлж амьдарна. Хүн сонсоод тэднийг шууд "хэн бэ" гэдгийг нь ойлгох үүднээс иймэрхүү нэршил дэлгэрсэн юм уу даа.

 Харин трансжендэр эмэгтэйчүүдийг тэдэнтэй жишимгүй. Наад зах нь транс эмэгтэйчүүд хүйс солих мэс засалд орсныхоо дараа бичиг баримт дээрхи хүйсээ албан ёсоор солиулж, нийгэмд жирийн нэгэн эмэгтэй хүний байр сууриар амьдардаг. Миний хувийн үзэл бодол шүү. Би лав хувьдаа ladyboy-уудыг эмэгтэй хүн гэж боддоггүй. Эрэгтэй хүн ч гэж боддоггүй. ladyboy бол ladyboy. Shemale бол Shemale. Ер нь тэднийг харахад л андашгүй байдаг юм даа. "Би дороо эр бэлэг эрхтэнтэй ч эмэгтэй хүн шиг харагдаж байгаа биз, сонин байна уу" гэсэн янзтай алхаж, гишгэж, ярьж, нийтийн дунд тиймэрхүү маягаар биеэ авч явдаг. Нүүр будалт, хувцаслалт, ааш аяг гээд бүх зүйл нь хэтрүүлэгтэй.

 Транс эмэгтэйчүүдийг бол ихэвчлэн танихад үнэхээр бэрх. Хүний нүдэнд этгээд, сониноор тусаад байх зүйл тэдэнд байдаггүй. Өөрийгөө эмэгтэй хүн гэж тодорхойлдог учраас энгийн нэгэн эмэгтэй шиг л биеэ авч явж, хувцаслаж, нийгэмтэй харьцдаг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ажлын шугамаар би Тайландаас ирсэн хоёр трансжендэр эмэгтэйтэй уулзсан юм. Уулзалтын өмнө тэднийг өнөө л ladyboy-уудын адилаар төсөөлж суулаа. Үнэндээ бодсон маань эсрэгээрээ болж хүний харц тусахаар ганган дэгжин биш атлаа цэвэрхэн хувцасласан, дээд боловсролтой, гэр бүлтэй, тухайн нийгэмдээ хэдийнэ орон зайгаа бүрдүүлж чадсан бүсгүйчүүд байв. Тэдний ярианаас Тайландад хүйсээ солиулсан транс бүсгүйчүүд олон байдаггүй агаад солиулсан нь гэр бүлийн амьдрал зохиох мэтчилэн нийгэмд эгэл бусдын л адил аж төрдөгийг сонсож байлаа.

 Ийм хэдэн өгүүлбэр холбоё гэж бодоод яваад байсан, одоо санаа амрав. Хувь хүний сонголт учир ladyboy амьдралаар амьдарч байгаа тэдгээр хүмүүсийг би ойлгодог. Юугаараа мөнгө олж амьдрах нь тэдний эрх. Юутай ч хүн бүр дээр очоод "энэ нь ийм, тэр нь тийм" гээд тайлбарлах боломжгүйгээс хойш ойлгох нэгэн нь ялгаж, салгаж хүлээн авах биз ээ :)

 ... Хаврын тэнгэр хааяа нэг уйлж, хааяа нэг инээсээр урт өдрүүд үргэлжилж байна даа.

Friday, April 20, 2012

Амстердамаас...45

Анараа ах маань Тайландад анхны мэс засалдаа амжилттай оржээ. Бие нь сайн, эмнэлэгт байгаа юм байна. Ийм гайхалтай мэдээ сонссоноор шинэ өглөөг угтлаа.

Мэс засалдаа орох гэж буйг нь сонсоод бараг уйлах гээд байсан. Орчихлоо гэнгүүт нь хэлэх гоё үг олдохгүй, сонин... Үг хэдий хүчтэй ч сэтгэлийг илэрхийлж чадахгүй үнэгүйдэх үе байдаг л юм байна.

Бусад хүмүүс хэрхэн хүлээж авч байгааг мэдэхгүй. Миний хувьд бол Анараа ахын энэ алхам монголын нийгэм, түүх, ЛГБТ ертөнцөд цоо шинэ хуудас. Олон мянган хүнийг зоригжуулж, урамшуулсан эр зориг. Аз жаргалыг бид ихэвчлэн эд баялагаас хайдаг ч үнэндээ аз жаргал гээч нь хүссэнээрээ алхсан алхам бүр байдгийн нотолгоо.

Анараа ах, Миний мэдэх хамгийн хүчтэй эрчүүдийн нэг.

Thursday, April 19, 2012

...,

Үнэрээр минь
Энгэрээ гоёход нь
Би дуртай.

Юна.Т, Амстердам, 2012