Wednesday, February 22, 2012

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Цагаан, гэгээлэг бүхнийг бэлгэдэж, шинэ бүгдийг урин дууддаг учир энэ баяр, энэ өдөр их утга учиртай санагддаг. Луу жилд бид бүгдийн санасан бүхэн дардан бүтэх болтугай. Манайхан бүгдээрээ сар шинэдээ сайхан шинэлээрэй :)

...

Өчигдөр гоё битүүрсэн. Энд тэр бүр бууз хийж идээд байдаггүй, идэх хүсэл ч тэгтлээ төрдөггүй юм. Харин өчигдөр уригдсан айлдаа баахан бууз идэж, битүүрнэ гэдгийг жинхэнэ үзүүлэв. Бас дээр нь цагаан сарын бэлэгтэй. Луу жилд олз омог ихтэй байх нь гэж билэгшээв.

Өнөөдөр бол урьдын хэмнэлээр өнгөрч байна. Хичээлдээ явж, ангийнхандаа цагаан сарын тухай бага сага мэдээлэл өгсөн шиг ээ суулаа.